Митакүэми 8 даваатай Нагоя башёг тэргүүлж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-07-15 18:31:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын буюу Нагоя башёгийн найм дахь өдрийн барилдаанд Озэки Митакеүми ошидаши мэхээр Чёонофүжиг давснаар 8 даваа /50 хувийн амжилт/ буюу “качгоши” хийж ганцаараа  башёг тэргүүлж байна.

Тэрбээр маргааш Дайшёомарүтай барилдана. Нагоя башёгийн Макүүчи буюу дээд зиндаанд хүч үзэж буй манай дөрвөн бөхөөс энэ өдөр Ичиножёо А.Ичинноровоос бусад нь өрсөлдөгчөө давлаа.

Өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргил Шодайг давснаар 5 даваа 3 унаатай боллоо. Ичиножёо А.Ичинноров Такегошид унаснаар 4 унаа 4 даваатай болж байгаа юм. Харин Араваши А.Дөлгөөн Ишүрэг, Чёошома Г.Мөнхсайхан  Ёшиказэг давснаар
3 даваа 5 унаатай боллоо.

Найм дахь өдрийн барилдаанд Озэки Такаяасү Кагаяаг давж 6 даваа 2 унаатай болов.  Мөн Озэки Гоэйдо, Кайсейг давснаар 5 дахь даваагаа авлаа. Харин Котоошогикү 3 даваа 5 даваатай байгаа юм.

 

Д.Өлзий 

Холбоотой мэдээ