Б.Амина Олон улсын шатрын ес дэх Их мастер болов

Монголын мэдээ | Спорт
bolor@montsame.mn
2018-07-16 11:35:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн оюуны олимпоос Монгол улс Олон улсын шатрын ес дэх Их мастер цолтноо өлгийдөн авлаа.

Тодруулбал, Дорнод аймгийн "Их Мастер” клубын тамирчин Батцоожийн Амина нь эмэгтэй тамирчдын 5 дахь их мастер болж байгаа юм. Румын улсад энэ сарын 8-11-нд болсон Дэлхийн шатрын холбооны их хурлаар түүний Их мастер цолны болзол хангасныг албан ёсоор баталлаа. Өдгөө 17 настай түүнээс өмнө Гавьяат тамирчин Т.Батчимэг, Б.Мөнгөнтуул, залуу шатарчин А.Энхтуул, Д.Номин-Эрдэнэ нар эл цолыг хүртсэн юм. Өнгөрсөн онд Монголд болсон Зүүн Азийн АШТ-д түрүүлсэн Б.Амина сүүлийн хоёр жил дараалан насанд хүрэгчдийн улсын аваргын шигшээ тэмцээнд өрсөлдсөн. Мөн тэрбээр өсвөрийн УАШТ-ий нэг алт, гурван мөнгөн медальтай.
Түүнчлэн Япон, БНСУ зэрэг хөгжингүй орнуудад орнууд өнөөг хүртэл ганц ч Олон улсын шатрын “Их мастер” цолтонгүй байгааг Их мастерууд дурдсан байна.
Ж.Болор
Холбоотой мэдээ