top banner

Нийт нутгаар бороо үргэлжлэн орох тул үер, уснаас сэрэмжлэхийг анхааруулав


2018-07-16 12:59:22
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 14-нөөс усархаг бороо орсны улмаас томоохон гол, мөрнүүдийн усны түвшин 20-65 см даван үерлэж байгаа талаар ЦУОШГ-аас мэдээлэв.

Өнөөдрийн Ховд, Буянт, Сагсай, Турган, Хангай нуруунаас эхтэй Богд, Чигэстэй болон Орхон гол Сэлэнгэ мөрний усны түвшин 20-45 см нэмэгдсэн байна. Мөн Буянт, Ховд, Онон, Хэрлэн голын эх, Хархираа, Хариг  зэрэг  гол  үерийн түвшинг 20-65 см даван үерлэжээ. ЦУОШГ-аас гаргасан мэдээллээр энэ долоо хоногт буюу энэ сарын 16-22-нд нийт нутгаар бороо хуртай, томоохон гол мөрнүүдийн усны түвшин нэмэгдэх хандлагатай байгаа юм. Тиймээс дээрх гол мөрний дагуу суурьшиж буй малчид, тариаланчид, аялал зугаалгаар яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
 
Он гарсаар 12 аймгийн 27 сум, нийслэлийн 4 дүүрэгт 48 хүн усанд осолдож, амиа алджээ.
Ч.Ариунболд

Монгол брэнд