Шинээр сонгогдсон Мексикийн ерөнхийлөгч сар бүр авах цалингийнхаа хэмжээг зарлажээ

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-16 14:27:32
МЕХИКО. /ТАСС/. Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадорын албан тушаалдаа албан ёсоор орсныхоо дараа авах цалингийн хэмжээ нь одоогийн ерөнхийлөгч Энрик Пеньи Ньетогийхоос 40 хувиар бага байх юм гэнэ. П.Ньетогийн сарын цалин 270 мянган песо буюу 14,2 мянган ам.доллар болдог бол Л.Обрадор 108 мянган песо буюу 5,7 мянга орчим ам.долларын цалин авах аж. Түүнчлэн нэг ч албан тушаалтан өөрийнх нь авч буй цалингийн хэмжээнээс өндөр хэмжээний цалин авахгүй гэж тэрбээр өмнө нь мэдэгдсэн байна.
 
Л.Обрадор авлигатай тэмцэх болон төрийн албан хаагчдын зардлыг бууруулахад чиглэгдсэн санаачлагуудыг гарган жагсаалтыг танилцуулжээ. Тухайлбал, тэрбээр одоогийн төрийн тэргүүнийг авлигын болон сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн хэргээр шүүхэд өгөх, төрийн түшмэдийн бүх давуу эрхийг хасах, тэдний болон гэр бүлийн гишүүдийнх нь хөрөнгө, орлогын мэдүүлгийг тайлагнах боломжтой болгох үүднээс Үндсэн хуулийг өөрчлөхийг зорьж байгаа аж.  
 
Л.Обрадорын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ирэх 12 дугаар сарын 1-нд болох аж. Тэрбээр улс орноо 2024 он хүртэл удирдах юм.
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ