top banner

Умард Солонгос хоригдлуудад өршөөл үзүүлнэ


2018-07-16 15:09:45
Зураг
ТОКИО. /ТАСС/. Ирэх 9 дүгээр сарын 9-нд тэмдэглэх Умард Солонгос улс байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан тус улс хоригдлуудад өршөөл үзүүлнэ гэж Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв.

Эх орон, ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд өршөөл үзүүлэх тухай Ардын их хурлын тэргүүлэгчдийн тогтоол нь ирэх 8 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болох аж. Тогтоолын дагуу хэчнээн хоригдол суллагдах нь  тодорхойгүй байна.

Умард Солонгос улс хамгийн сүүлд 3 жилийн өмнө хоригдлуудад өршөөл үзүүлж байжээ. Тэр үед Солонгосын Хөдөлмөрийн нам үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байсан аж. Харин 2012 онд  тус улс Умард Солонгосын удирдагч асан Ким Чен Ир-н мэндэлсний 70 жилийн ой болон түүний эцэг Ки Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан хоригдлуудад өршөөл үзүүлж байсан аж.
Э.Аянзаяа 

Монгол брэнд