top banner

Тавантолгой-Гашуун Сухайт чиглэлийн авто замыг нээжээ


2018-07-16 16:09:12
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хүчтэй аадар борооны улмаас хаагдсан Тавантолгой-Гашуун Сухайт чиглэлийн авто замыг өнөөдөр нээсэн байна.

Энэ сарын 14-нд Өмнөговь аймгийн Ханбогд суманд орсон хүчтэй аадар бороо иргэдийн амь нас, эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулаагүй гэдгийг Ханбогд сумын удирдлагууд хэллээ.

Харин борооны  улмаас Тавантолгой-Гашуун Сухайт чиглэлийн авто замын 127 хөвөө сэтэрч, хэд, хэдэн газар цууралт үүссэн байна. 

Дээрх замаар нийт 104 аж ахуйн нэгжийн 8700 гаруй автомашин нүүрсний тээвэр хийдэг бөгөөд эвдэрсэн хэсгүүдийг засахаар хүч нэмэгдүүлэн ажиллуулж буй аж.
 

 Б.Заяа

Монгол брэнд