top banner

Хунтайж Чарльз, Уильям нар Д.Трамптай уулзахаас татгалзжээ


2018-07-16 17:01:08
Зураг
ЛОНДОН. /ТАСС/. Их Британийн ханхүү Чарльз болон Уильям нар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гэргий Меланья Трамп нартай уулзахаас татгалзжээ. Д.Трампын Их Британид хийсэн айлчлал өнгөрсөн ням гарагт өндөрлөсөн юм. Энэ тухай “The Sunday Times” сонин мэдээлжээ.

Тус сонины мэдээлснээр, ордны өндөр дээд тушаалын түшмэд АНУ-ын төрийн тэргүүн болон тэргүүн хатагтайг хүлээн авч уулзах ёслолд Их Британийн хатан хаан хоёрдугаар Елизатетаг хааны гэр бүлийн гишүүдээс хэн нь дагалдаж явах талаар ярилцжээ. Энэ үеэр түшмэдүүд ханхүү Чарльз болон Уильям нарыг энэхүү ёслолд оролцох хүсэлгүй байгаад нь ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.
 
Түүнчлэн өдгөө 97 настай хунтайж Филип эзэн хааны гэр бүлийн гишүүдийн үүргээс хөндийрсөн хэдий ч өөрийн хүслээр аливаа арга хэмжээнд оролцох боломжтой бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчид мэндчилгээ дэвшүүлэхийг хүссэн бол хатан хаантай цуг уг ёслолд оролцож болох байсан юм хэмээн “The Sunday Times” сонин тэмдэглэсэн байна.
 
Д.Трамп болон түүний гэргийг хатан хаан II Елизавета  өнгөрсөн баасан гарагт Виндзорын цайзад хүлээн авч уулзсан юм. Д.Трамп II Елизавета хатан хаантай биечлэн уулзсан АНУ-ын 12 дахь ерөнхийлөгч болсон юм. Гарри Трумэнээс эхлээд Америкийн төрийн тэргүүн бүр Их Британийн хатан хаантай уулздаг болсон ба Линдон Жонсон л ганцаараа уулзаагүй аж.
Э.Аянзаяа 


Монгол брэнд