top banner

Хөлөг онгоц үйлдвэрлэгчид гангийн үнийг тэнцвэртэй байлгахыг хүсчээ


2018-07-16 17:42:21
Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгос улсын хөлөг онгоц үйлдвэрлэгчид тус улсын ган боловсруулагч компаниудад хандан хөлөг онгоцны үйлдвэрлэл эргэн сэргэх хүртэл гангийн үнийг тэнцвэртэй байлгахыг хүссэн тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.

Даваа гарагт хийсэн уг мэдэгдэлд, хөлөг онгоц үйлдвэрлэлийн салбарт Хятадын хүчтэй өрсөлдөгчидтэй ширүүн тэмцэл хийж буй энэ үед уг төрлийн үйлдвэрлэлийг хадгалан авч үлдэхийн тулд тус улсын Хөлөг онгоц үйлдвэрлэгчдийн холбооноос ган боловсруулагч үйлдвэрүүдийг гангийн үнээ тэнцвэртэй байлгахыг хүссэн байна.

Энэ оны эхний хагаст л гэхэд нэг тонн гангийн үнэ 50000 вон буюу 44 ам.доллараар өсөөд байгаа бөгөөд дараагийн хагаст ахин 50000 воноор нэмэгдсэн тохиолдолд зөвхөн үйлдвэрлэлийн зардалд 300 тэрбум воны нэмэлт зардал гарах төлөвтэй байгаа ажээ.

Дээрх мэдэгдлийн хариуд "Хөлөг онгоц үйлдвэрлэгчидтэй байгуулсан ган нийлүүлэх гэрээний дагуу алдагдал хүлээсээр байгаа хэдий ч тэдэнд бага үнээр нийлүүлсэн хэвээр байх болно" хэмээн ган үйлдвэрлэгч компаниудын зүгээс мэдэгдсэн байна.
Э.Хулан
 


Монгол брэнд