top banner

Үндэсний шигшээ багтаа хүндэтгэл үзүүлэн метроны буудлуудынхаа нэрийг өөрчилжээ


2018-07-16 18:21:20
Зураг
ПАРИС. /ТАСС/. ОХУ-д зохион байгуулагдсан Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-д ялалт байгуулсан үндэсний шигшээ багтаа хүндэтгэл үзүүлэн Парис хотын тээврийн хараат бус удирдлага 6 метроны буудлын нэрийг түр хугацаанд өөрчилжээ.

Тухайлбал “Victor Hugo” метроны буудлын нэрийг Францын шигшээ багийн ахлагч, хаалгач Уго Льорисын нэрийг оролцуулан “Victor Hugo Lloris” болгон өөрчилсөн бол багийн ерөнхий дасгалжуулагч Дидье Дешамд хүндэтгэл үзүүлж “Notre-Dame des Champs” гэдэг метроны буудлын нэрийг “Notre Didier Deschamps” болгон өөрчилсөн байна. Түүнчлэн “Avron” гэдэг нэртэй метроны буудлыг “Nous Avron Gagne” буюу “Бид хожлоо” гэдэг үгээр өөрчилсөн байна.

Ерөнхий дасгалжуулагч болон тоглогчдыг өнөөдөр Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Елисейн ордонд хүлээн авч уулзах аж.
Э.Аянзаяа

Монгол брэнд