Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Монголын мэдээ | Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2018-07-17 09:22:18
 
 
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Аргын тооллын 7 сарын 17, Ангараг гараг. Билгийн тооллын 5, Харцага одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана.

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Холбоотой мэдээ