Улаанбаатарт 24-26 хэм дулаан

Монголын мэдээ | Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2018-07-17 09:26:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. 

Салхи зүүн болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо дуу цахилгаантай орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж  секундэд 6-11 метр. 24-26 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт 17 градус дулаан, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Холбоотой мэдээ