top banner

Нигерид үерийн улмаас олон хүн амь үрэгджээ


2018-07-17 12:18:08
Зураг
МОСКВА. /РИА Новости/. Нигерийн Кацина муж үерт автсаны улмаас 44 хүн амь үрэгдэж, 20 хүн ор сураггүй алга болсон тухай тус мужийн амбан захирагч Амину Масари мэдэгджээ.
 
“Усны түвшин 3 гаруй метр өндөрт өргөгдөж, энд жинхэнэ гамшиг болж байна” гэж Масари хэлжээ.
 
Үерийн улмаас 500 байшин эвдэрч сүйдэн, хэдэн мянган хүн орон гэргүй болсон байна. Онцгой байдлын алба бэртэж гэмтсэн хүмүүст яаралтай тусламж үзүүлжээ.  
Э.Аянзаяа 

Монгол брэнд