Аж үйлдвэрийн роботын зах зээл тэлсээр байна

Дэлхийн мэдээ | Шинжлэх ухаан
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-17 15:17:54
twitter.com/Nyamkanmk
ШАНХАЙ. /Sputnik/. Өнгөрсөн онд БНХАУ-д 141 мянга орчим аж үйлдвэрийн роботууд худалдаалагдсан нь 2016 оныхоос өсч, дэлхийн нийт борлуулалтын 58.1 хувьд хүрчээ.

Гэвч гадаадын брэндийн роботууд нийт худалдаалагдсан роботуудын дөрөвний гурван хувийг эзэлж байгаа нь Хятадын робот үйлдвэрлэгчид болон гадаадын робот үйлдвэрлэгчдийн хооронд ялгаа асар их байгааг харуулж байна.

Өнгөрсөн онд аж үйлдвэрийн роботын борлуулалтын түвшин асар их өсч, дээд амжилт тогтоосон тухай уулзалтын үеэр дурдлаа. Нийт худалдаалагдсан 141 мянга орчим роботын 37825 ширхэг нь Хятадад үйлдвэрлэсэн роботууд байсан бол гадаадад үйлдвэрлэсэн 103191 ширхэг робот худалдаалагдсан нь нийт худалдаалагдсан роботын 71.9 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь 2016 оныхоос өссөн үзүүлэлт юм гэж өнөөдөр Шанхай хотноо болсон Хятадын Олон улсын роботын салбарын дээд хэмжээний уулзалтын үеэр тайлагнасан байна.

Олон улсын роботын холбооны Ерөнхийлөгч Жүнжи Цуда өөрийн бэлтгэсэн Аж үйлдвэрийн роботын дэлхийн зах зээл тайландаа, "2017 онд дэлхий даяар 387 мянга орчим аж үйлдвэрийн робот суурилуулсан нь 31 хувь хүртэл өссөн үзүүлэлт юм. Мөн эдгээр аж үйлдвэрийн роботууд нь 50 тэрбум долларын орлогыг бий болгож байна. Энэ их өсөлтийн гол түлхүүрүүдийн нэг бол БНХАУ юм" гэж онцлон тэмдэглэжээ.

Д.Нямтулга
Холбоотой мэдээ