Япон: Тулгамдсан асуудлуудыг зохицуулахад ОХУ, АНУ-ын яриа хэлэлцээ чухал үүрэгтэй

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-17 16:03:10
ТОКИО. /РИА Новости/. Орос, Америкийн яриа хэлэлцээ нь дэлхий дахинд тулгарсан хойшлуулж боломгүй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж манай улсын эрх баригчид үзэж байна хэмээн Японы ГХЯ-ны төлөөлөгч мэдэгджээ.
 
“Юуны түрүүнд Орос-Америкийн дээд хэмжээний уулзалт нь хоёр улсын хооронд болсон учир Японы засгийн газар гуравдагч орны хувиар тайлбар өгөх боломжгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Гэсэн хэдий ч Орос улс нь олон улсын хамтын нийгэмлэгийн чухал тоглогч учир Орос, Америкийн яриа хэлэлцээ Умард Солонгос болон Сири дэх нөхцөл байдал хийгээд дэлхий дахинд тулгарсан хойшлуулашгүй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж Японы засгийн газар үзэж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ