Улс төрийн үймээнийг өдөөн турхирагчдыг баривчлахыг тушаажээ

Дэлхийн мэдээ | Улс төр
khulan@montsame.gov.mn
2018-07-17 17:43:34
ЛУСАКА. /Синьхуа/. "Улс төрийн үймээнийг өдөөн турхирагчдыг гэмт хэрэгтнүүдийн нэгэн адилаар баривчлах ёстой" гэж Замби улсын Ерөнхийлөгч Эдгар Лунгу өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.

"Үймээний ард буй бүх хүнийг, эрх баригч намын гишүүн юм уу сөрөг хүчний төлөөлөгч байхаас үл хамааран баривчлах цаг нь болсон" гэж Замбийн удирдагч мэдэгдсэн байна.

Долдугаар сарын 26-нд болох нийслэл Лусака хотын даргын сонгуульд эрх баригч намаас нэр дэвшигч сонгуулийн Чавама тойрогт олон зуун сонгогч, дэмжигчтэй уулзах үеэр Э.Лунгу ийнхүү мэдэгджээ. “Үймээн дэгдээгсэд ч ялгаагүй гэмт хэрэгтэн, тэднийг өршөөж болохгүй, баривчлах хэрэгтэй” гэж тэрбээр хөөрсөн дэмжигчдэдээ уриалжээ.

Э.Хулан
 
Холбоотой мэдээ