АНУ-ын Засгийн газар Д.Трампын компанид орлого оруулжээ

Дэлхийн мэдээ | Сонин хачин
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-18 10:34:23
twitter.com/Nyamkanmk
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европт албан ёсны айлчлал хийх үеэрээ Шотланд дахь гольфийн амралтын газар байрласан бөгөөд үүний зардалд АНУ-ын Засгийн газраас 77 мянга гаруй доллар төлсөн байна.

Уг амралтын газар нь Д.Трампын “Turnberry” компанийн нэр доор үйл ажиллагаа явуулдаг ажээ. Үүнээс үзвэл Д.Трампын Европт хийсэн айлчлал түүний бизнест багагүй орлого оруулсан бололтой. Ерөнхийлөгчийн байрлах зочид буудлын тусгай өрөө болон бусад үйлчилгээнд зориулж “Turnberry” компанид 77345 доллар төлсөн гэж түүний гадаад айлчлалыг зохион байгуулагч АНУ-ын Төрийн департамент мэдэгдэв.

Д.Трамп Европт айлчилж, НАТО-гийн цэргийн холбоотнууд болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзалт хийхээсээ өмнө өөрийн амралтын газраа байрлаж, гольф тоглосон байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ