Сайн дурын даатгуулагчдын тоо өсчээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2018-07-18 13:53:51
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд сайн дурын даатгуулагчдын тоо урьд жилээс өсчээ. Эдгээр сайн дурын даатгуулагчид оны эхний хагас жилийн байдлаар 540,6 сая төгрөгийн шимтгэлийг төлсөн нь урьд оноос 33,9 хувиар өссөн байна.

Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 7,2 тэрбум болсон нь мөн өмнөх онуудаас өссөн үзүүлэлттэй байгаа тухай аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Харин оны эхний зургаан сард 7,9 мянган иргэнд 13,7 тэрбум төгрөгийн тэтгэвэр тэтгэмж олгосон байна. Эдгээр иргэдээс хамгийн их нь өндөр настанууд байгаа бол үйлдвэрийн осол, ажил мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэмжийг хамгийн цөөн буюу 27 иргэн хүртжээ.

Тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо өмнөх онтой харьцуулахад 2,6 хувиар өссөн байна.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ