top banner

Самар, ховор ургамал түүсэн иргэдийг 5,4 сая төгрөгөөр торголоо


2018-07-18 15:40:28
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/  Иргэд хуулийн мэдлэггүйн харгайгаар хууль бусаар жимс, самар түүж хэрэг зөрчилд холбогдох тохиолдлууд гарсаар байна. Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, худалдан авсан, худалдсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий таван иргэнд хяналтын шатны шүүхээс тус бүр 5,4 сая төгрөгөөр торгох шийтгэл оноолоо. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 3.444.675 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, 1059,9 кг, 18 шуудай хуш модны самрыг хохирогч, иргэний нэхэмжлэгч Нийслэлийн байгаль орчны газарт шилжүүлэн өгч, шүүгдэгч тус бүрийн ойн санд учруулсан шууд хохирол нөхөн төлөгдсөнд тооцжээ.
 

Ж.Батсайхан


Монгол брэнд