“Бүсгүйн код” ном борлуулалтаараа тэргүүлэв

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2018-07-18 16:45:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Интерном”-ын өнгөрсөн долоо хоногт шилдэг борлуулалттай номын жагсаалтыг “Бүсгүйн код-Амьдрал, хандлага, дадал, сэтгэлгээний” ном тэргүүллээ.

Удаах байрт Марк Мэнсоны “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” ном жагсав.

Хорь гаруйхан настай зөөгч бүсгүй өөрийн найз залуугаасаа 1000 доллар зээлж өөрийн бизнесээ эхлүүлсэн нь өдгөө Ныо-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэрбумаар хэмжигдэх бизнес болтлоо өргөжин томорчээ. Бүсгүйн  нэрийг Барбара Коркоран гэдэг. Манхэттений "Үл хөдлөхийн хатан хаан" хэмээгдэгч хатагтай энэ удаад нийт бүсгүйчүүдэд эрчүүд давамгайлсан ажил хэргийн ертөнцөд хэрхэн амжилт олохоос эхлээд эмэгтэй хүний онцлог, бяцхан охидын хүмүүжил цаашилбал шинжлэх ухааны олон гайхалтай судалгааны үр дүнг дэлгэн давтэрлэжээ.

Шилдэг борлуулалттай номын жагсаалтыг хүргэж байна.
3.Х.Хатанбаатар “Ой тогтоолтын аргаар гадаад үг цээжлэх нь”
4. Ц.Оюунгэрэл, Жефри Л.Фолт нарын “Жаран цагаан хонь” роман 
5.Мари Кондо “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид”
6.Сабахаттин Али “Арьсан хүрэмтэй Мадонна”
7.Юваль Ной Харари “Сапиенс-Хүн төрөлхтний товч түүх”
8.Ховилтой дэвтэр 1,2
9.Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл /Хүүхдийн зурагт ном/
10.Ф.М.Достоевский “Газар дороос бичсэн тэмдэглэл”
Ж.Болор
Холбоотой мэдээ