top banner

Жүжигчин Пол Уокерын тухай баримтат кино ирэх сард олны хүртээл болно


2018-07-18 17:02:01
Зураг
ВАШИНГТОН. /Си-Эн-Эн/. АНУ-ын алдарт жүжигчин Пол Уокерын амьдралын сүүлийн он жилүүдийг харуулсан шинэ баримтат кино ирэх наймдугаар сард олон нийтийн хүртээл болно хэмээн телевизийн “Си-Эн-Эн” суваг мэдээлэв.

“Галзуу хурд” кинонд тоглосон дүрээрээ олны хүндэтгэлийг хүлээсэн П.Уокер нь 2013 онд зам тээврийн осолд өртөн 40 насандаа амиа алдаж, олон мянган шүтэн бишрэгч хийгээд гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүсээ уй гашууд автуулсан билээ. Түүний тухай “Би бол Пол Уокер” нэртэй баримтат киног удахгүй олон нийтэд толилуулах тухайгаа “Парамаунт” компани зарлаад байгаа аж.

Уг баримтат кинонд түүний гэр бүлийн гишүүд болон найз нөхөдтэй хийсэн ярилцлага гарах бөгөөд тэдний дунд “Галзуу хурд” кинонд хамтран тоглосон Тайриз Гибсон ч багтаж байгаа ажээ. Энэхүү баримтат киног Хит Леджер, Крис Фарли болон Мухаммад Али нарын тухай баримтат кинонуудыг бүтээсэн найруулагч Адриан Буйтенхуис хийж байгаа бөгөөд ирэх сарын 9-нд үзэгчдийн хүртээл болох юм байна.
Э.Хулан

 


Монгол брэнд