top banner

Туркт онц байдлыг цуцаллаа


2018-07-19 10:18:33
Зураг
АНКАРА. /Anadolu/. Хоёр жилийн өмнө төрийн эргэлт хийх оролдлого болсны дараа Туркийн Засгийн газар орон даяар онц байдал зарлаад байсныг орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөөний 1 цагт цуцаллаа.

2016 оны долдугаар сарын 20-нд “Фетулла” террорист бүлэглэл болон тус бүлэглэлийн удирдагч Фетулла Гюлен төрийн эргэлт хийх оролдлого хийж, үүний улмаас 251 хүн амиа алдаж, 2200 орчим хүн шархадсан билээ. Уг хэрэгтэй холбогдуулан Туркийн Засгийн газар орон даяар онц байдал зарласан.

Туркийн Засгийн газар онц байдал зарласнаас хойш 107 мянга гаруй төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлж, 50 мянга гаруй хүнийг хорьж шалгасан байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Туркийн Засгийн газар онц байдлыг долоо дахь удаагаа сунгасан юм.

Туркийн цэрэг, цагдаа, шүүх байгууллагад шурган орж, төрийн эргэлт хийх гэсэн энэ оролдлогыг “Фетулла” террорист бүлэглэл зохион байгуулсан гэж Туркийн Засгийн газар тус бүлэглэлийг буруушааж байгаа билээ.
 
Д.Нямтулга

Монгол брэнд