С.Лавров БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хэлэлцжээ

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-19 10:33:14
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров ӨАБНУ-ын гадаад хэргийн сайд Линдиве Сисулутай утсаар ярьж, БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудлыг хэлэлцжээ.
 
“Бид энэ сарын 25-27-нд Йоханнесбург хотод болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудалд гол анхаарлаа хандууллаа. Оросын талаас БРИКС-ийг даргалж буй ӨАБНУ-ын эн тэргүүний зорилтуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн” хэмээн С.Лавров мэдэгджээ.
 
Түүнчлэн Орос-Өмнөд Африкийн улс төрийн яриа хэлэлцээг гүнзгийрүүлж,  стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа талууд цохон тэмдэглэсэн байна.
 
БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцох билээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ