top banner

БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудын чуулга уулзалт Өмнөд Африкт боллоо


2018-07-19 10:50:46
Зураг
КЕЙПТАУН. /Xinhua/. БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд Өмнөд Африкийн Кейптаун хотод өчигдөр чуулга уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

БРИКС-ийн орнуудын Хэвлэлийн мэдээллийн байгууллагуудын гурав дахь удаагийн чуулга уулзалт нь “БРИКС-ийн Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа - дэлхийд өрнөж буй үйл явдлыг хянах системийг бэхжүүлэх” гэсэн сэдвийн дор зохион байгуулагджээ.

Чуулга уулзалтын үеэр БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг эрчимжүүлэхэд тус байгууллагууд хэрхэн оролцож, ямар үүрэг, хариуцлагатай ажиллах тухай голчлон хэлэлцсэн байна.

Уг чуулга уулзалтад БРИКС-ийн гишүүн орнууд болох Бразили, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африкаас нийт хэвлэл мэдээллийн 48 байгууллага оролцжээ. Мөн Намиби, Замби, Гана улсаас төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.

Чуулга уулзалтыг БНХАУ-ын “Синьхуа” агентлаг болон Өмнөд Африкийн “Independent Media” хэвлэл мэдээллийн компани хамтран зохион байгуулжээ.
 
Д.Нямтулга

Монгол брэнд