top banner

Европын Комисс Унгарын эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлнэ


2018-07-19 11:20:36
Зураг
МОСКВА. /ТАСС/. Унгарын парламент “Соросыг зогсоо” багц хуулийг баталсантай холбоотойгоор  Европын Комисс тус улсын эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх үйл явцыг эхлүүлэх бодолтой байгаа тухай  “Daily News Hungary” сонин мэдээлжээ.

Тус сонины мэдээлснээр, “Соросыг зогсоо” багц хууль нь хүндрэлтэй асуудал үүсгэж байгаа тухай албан ёсны мэдэгдлийг Европын Комисс Унгар руу явуулснаар хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх үйл явц эхлэх аж. Унгарын засгийн газар орогнох эрх олгох тухай Европын Холбооны хуулийг зөрчсөн энэхүү шинэ журмынхаа эсрэг арга хэмжээнүүдийг хоёр сарын дотор авч хэрэгжүүлэхгүй бол Европын Комисс энэ хэргийг Европын шүүх рүү шилжүүлэх боломжийг авч хэлэлцэх аж. Цаашлаад Унгарын ЕХ-ны Зөвлөлд саналаа өгөх эрхийг нь хасаж магадгүй аж.

Цагаачидтай тэмцэхэд чиглэгдсэн “Соросыг зогсоо” багц хуулийн төсөл нь гадны цагаач дүрвэгсдэд тусламж дэмжлэг үзүүлсэн хүнд эрүүгийн хариуцлага тооцохыг тусгасан байна. 
 
Э.Аянзаяа 


Монгол брэнд