Мандела агсны 100 насны ой тохиожээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-19 13:12:58
twitter.com/Nyamkanmk
КЕЙПТАУН. /Anadolu/. Өмнөд Африкийн анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Нелсон Мандела агсны 100 насны ойг тохиолдуулан тус улсын иргэд өчигдөр дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ.

1918 оны долдугаар сарын 18-нд Өмнөд Африкийн Зүүн Кейп мужийн Мфезо тосгонд төрж өссөн тэрбээр апартейдын дэглэмийн эсрэг хөдөлгөөний тэргүүн байсан юм.

Апартейдын дэглэмийн эсэргүүцсэн ард иргэд үзэн ядалтад автаад байсныг Нелсон Мандела өөрчилж, Өмнөд Африк уучлал, хайр энэрлийг бий болгож чадсанаараа тэрбээр дэлхий нийтэд өөрийгөө таниулсан билээ. Түүний анх төрөхөд Ролихлала Далибунга гэж нэр хайрласан боловч сургуульд орсон эхний өдөр багш нь түүнд Нелсон Мандела гэж нэр өгчээ.

Тэрбээр сургуулийнхаа сүүлийн жилүүдэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэж, оюутны зөвлөлийн төлөөлөгчийн байр сууриасаа шахагдаж, улмаар сургуулиасаа хасагдсан байна. Энэ нь зорилгынхоо төлөө хийсэн түүний анхны золиос байсан юм. Үүний тэрбээр хуулийн сургуульд сурч төгсөөд, Оливер Тамботай хамтран хуулийн зөвлөгөө өгдөг компани байгуулан Өмнөд Африкийн хамгийн анхны хуулчиар ажиллаж эхэлжээ. Мөн тэрбээр 25 насандаа Африкийн үндэсний конгресст орж, Уолтер Сисулу, Оливер Тамбо нартай хамтран Залуучуудын холбоог байгуулсан байна. Уолтер Сисулу, Оливер Тамбо нар нь цагаан арьстнуудын давамгайллыг арилгаж, тэгш байдлыг бий болгох тэмцлийг дэмждэг байв.

Нелсон Мандела нь намдаа чухал байр суурь эзэлж эхэлснийхээ дараа Африкийн үндэсний конгрессыг өөрчлөх хөдөлгөөнийг эхлүүлсэн байна. Үүний хариуд болон өөрийнхөө үзэл бодлоосоо болоод хэд хэдэн баривчлагдаж байсны зэрэгцээ улс төрийн үйл хэрэгт оролцох эрхээ хасуулж байжээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ