Санаатайгаар ус цацруулсан жолоочид хариуцлага тооцох асуудлыг ярилцаж байна

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-07-19 14:45:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Бороо орсон үеэр  зарим жолооч явган зорчигч руу санаатайгаар цацан дахиж хувцас, эдлэлийг норгон хохироож бухимдуулсах явдал гарсаар байна. Энэ зөрчлийн талаар  Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодруулбал, хэрэв хэн нэгэн жолооч тан руу санаатайгаар ус цацсан тохиолдолд та Замын цагдаагийн газрын  93021124 болон 124 дугаарт залгаж, тус машины улсын дугаарыг хэлж гомдол мэдүүлэх боломжтой. Таны гомдлын дагуу Замын цагдаагийн газраас шалгаж тухайн жолоочид хариуцлага тооцон торгох арга хэмжээ авах журамтай. Замын цагдаагийн алба одоогоос 5-6 жилийн өмнө дээрх утсанд ирсэн гомдол мэдээллийн дагуу жолооч нарт хариуцлага хүлээлгэж байсан.  Харин одоо хэрэгжиж буй Зөрчлийн шинэ хуульд ус цацсан жолоочийг ингэж тэгж шийтгэнэ, торгоно гэсэн ямар нэг заалт байхгүйгээс хариуцлага хүлээлгэх боломжгүй болсон. Гэхдээ ус цацсаны улмаас иргэн хүн ямар нэг байдлаар хохирч байгаа учраас энэ төрлийнх зөрчилд ямар арга хэмжээ авбал зохих талаар асуудлыг ярилцаж байна. Сүүлийн хэдэн өдөр манай жижүүрийн  93021124 болон 124 дугаарт иргэдээс маш олон дуудлага, гомдол ирсэн" гэлээ. 
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ