top banner

Дөрвөн тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай шумбагч танилцууллаа


2018-07-19 16:01:41
Зураг
ШАНХАЙ. /Globaltimes/. Хятадын “CRRC” компани усан доогуур дөрвөн тонны ачаа тээвэрлэх хүчин чадалтай, алсын зайн удирдлагатай тээврийн хэрэгсэл шинээр танилцууллаа.

Уг шумбагч тээврийн хэрэгсэл нь 250 морины хүчтэй буюу дэлхий дээрх хамгийн том тийрэлтэт хөдөлгүүртэй ажээ. Мөн хэмжээн хувьд таван тонн жинтэй жижигхэн хэдий ч сүйрлээс үлдсэн хэсгүүдийг зайлуулах болон онцгой байдлын аврах ажиллагаа зэрэг далайн тэнгисийн ажиллагаанд 3000 метрийн гүнд  хүртэл шумбан дөрвөн тонн ачаа тээшийг тээвэрлэх хүчин чадалтай юм.

Уг тээврийн хэрэгслийг бусад ийм төрлийн шумбагчуудтай харьцуулбал усан доор ажиллагаа явуулж байхдаа объектуудыг 1-3 метрийн зайд бодитоор харах боломжтойгоос гадна объектуудыг байрлалыг тогтоож, илрүүлэх дуу авианы локаторын технологитой ажээ.

“Уг шумбагч нь үйл ажиллагааны нарийвчлал нь маш өндөр буюу хэдхэн миллиметрээр хэмжигдэж байгаа юм. Ийм өндөр нарийвчлалтай учир далайн гүнээс зүү түүсэн ч чадна” гэж Шанхайн Хэвлэл мэдээлэл, дизайны сургуулийн ерөнхий менежер Ян юн хэллээ.

Далайн тэнгисийн гүнд үйл ажиллагаа явуулахад ашигладаг ийм төрлийн машинуудыг хөгжүүлэх талд БНХАУ хоцрогдолтой байгаа хэдий ч бидний гаргасан энэ загвар хоцрогдлыг арилгана гэж үзэж байгаагаа тэрбээр дурдлаа.
 
Д.Нямтулга

Монгол брэнд