top banner

МҮЭХ-ноос ОУВС-гийн Суурин төлөөлөгчид цалингийн асуудлаар хүсэлт хүргүүлэв


2018-07-19 16:10:06
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭХ-ноос өнөөдөр төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх чиглэлд Монгол Улсын Засгийн газрыг дэмжин ажиллах хүсэлтийг ОУВС-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Нейл Сакерт хүргүүлжээ.

Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ сард ОУВС-тай хэлэлцээр хийхээр төлөвлөж буйгаа МҮЭХ-нд мэдэгдсэн юм. МҮЭХ-ноос Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэ оны есдүгээр сараас боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарт ажил хаялт зарлахаар төлөвлөж байгааг уг хүсэлтэд дурьджээ. Түүнчлэн ОУВС-гийн Дэд захирал Мицухира Фурусава энэ оны зургадугаар сард УИХ-ын дарга М.Энхболдтой уулзах үедээ “Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх асуудлыг ойлгож, Монгол Улсад энэ сард ирэх ажлын хэсэг уг асуудалд анхаарлаа хандуулах болно” хэмээснийг цохон тэмдэглэсэн байна. Мөн хүсэлтэд “ОУВС, Монгол Улсын Засгийн газартай 2018 оны 07 дугаар сарын сүүлээр хийх яриа хэлэлцээний хүрээнд төрийн албан хаагчдын цалин орлогыг нэмэгдүүлэх, тэдний амьжиргааг дээшлүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх чиглэлд үр дүнтэй хамтран ажиллахыг хүсч байна” гэжээ.
Ч.Ариунболд

Монгол брэнд