Цагдаагийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-07-19 16:39:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 97 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Ойн баярыг хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар тус албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга С.Жавхлантбаатарт цагдаагийн хурандаа цол олголоо.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн “Дэд хурандаа” цолыг нэг алба хаагч, “Ахмад” цолыг нэг алба хаагч хүртэж цол, мөрдэсөө гардлаа.
Түүнчлэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажилласан зургаан алба хаагчийг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр, хоёр алба хаагчийг “Хүндэт жуух” бичгээр, Замын цагдаагийн албаны даргын тушаалаар найман алба хаагчийг “Баярын бичиг”-ээр, Зам тээврийн хөгжлийн яамны “Хүндэт жуух” бичгээр хоёр алба хаагчийг тус тус шагнан урамшуулав.

 

Ж.Батсайхан

 
Холбоотой мэдээ