top banner

Олимпийн хүрэл медальт тамирчин амиа алджээ


2018-07-20 10:22:42
Зураг
АСТАНА. /Эн-Эйч-Кэй/. Олимпийн уран гулгалтын төрлөөр хүрэл медаль хүртэж байсан Казакстан улсын тамирчин Денис Тен өнгөрсөн пүрэв гарагт гэмт этгээдүүдийн гарт харамсалтайгаар амиа алдсан тухай телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлэв.

“Өчигдөр буюу пүрэв гарагт Казакстан улсын Алматы хотод өдгөө 25 настай тамирчин машины толийг нь хулгайлахыг завдсан хоёр этгээдтэй маргалдаж, улмаар баруун хөлөн тус газраа хутгалуулсан байна. Түүнийг ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч цус их алдсаны улмаас амиа алдсан” гэж Оросын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээллээ.

Цагдаагийн газрын ажилтнууд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна. Д.Тен нь 2014 онд болсон Сочигийн өвлийн Олимпод уран гулгалтын төрлөөр оролцон хүрэл медаль хүртэж байжээ.
Э.Хулан


Монгол брэнд