top banner

Пак Гын Хэгийн ялыг 8 жилээр сунгалаа


2018-07-20 15:31:04
Зураг
СӨҮЛ. /ВВС/. Эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад дарамт шахалт үзүүлсэн хэргээр 24 жил хоригдох ял сонсоод байсан БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн ялыг авлигын хэрэгтэй холбогдуулан нэмж найман жил сунгажээ.

БНСУ-ын тагнуулын байгууллагаас хууль бус мөнгө авсан хэргээр зургаан жил, сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэргээр хоёр жил хоригдох ял нэмж сонссон байна. Пак Гын Хэ эрх мэдлээ урвуулан ашиглаж, дарамт шахалт үзүүлсэн хэргээр өнгөрсөн дөрөвдүгээр сард 24 жил хоригдох ял сонссон билээ.

Гэвч БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч тэрбээр шүүх хуралдаанд оролцохоос татгалзаж, гэм буруугүй гэсэн байр сууриа хадгалсан хэвээр байна. Тэрбээр энэ хэргийн тухай тайлбар өгөхдөө, уг хэрэг улс төрийн сэдэлтэй бөгөөд шүүх засаглал, прокурорын дүгнэлт нэг талыг баримталсан буруу шийдвэр юм гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

Монгол брэнд