top banner

Д.Трамп Умард Солонгосын хүний эрхийг хамгаалах зорилготой хуульд гарын үсэг зурлаа


2018-07-21 08:33:32
Зураг
ВАШИНГТОН. /Sputnik/. Умард Солонгосын хүний эрхийн асуудлыг зохицуулах зорилготой, мөн бусад орнуудтай шууд хэлэлцээ хийх боломжийг олгох заалт агуулсан хуулийн төсөлд гарын үсэг зурсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнийг Цагаан ордон уламжиллаа.

Энэхүү хууль нь өмнө нь баталсан хуультай төстэй боловч Умард Солонгостой холбогдуулан хэрэгжүүлэх АНУ-ын гадаад бодлогыг тодорхойлох эсвэл бусад орны Засгийн газар болон олон улсын байгууллагуудтай шууд хэлэлцээ хийх үүргийг Ерөнхийлөгчид олгож байгаагаараа ялгаатай юм гэж мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч нь гадаад харилцааны асуудлыг удирдан чиглүүлнэ гэсэн үүргийг Үндсэн хуулиараа хүлээсэн байдаг бөгөөд үүнтэй холбогдуулан дээрх хуулийн бүх заалтыг Үндсэн хуультай нийцүүлэн хэрэгжүүлэхийг тэрбээр Засаг захиргаандаа даалгасан тухайгаа мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Монгол брэнд