top banner

Боолчлолд өртөж буй хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна


2018-07-23 11:53:10
Зураг
МОСКВА. /РИА Новости/. Боолчлолыг эсэргүүцэгч "Walk Free Foundation" байгууллага янз бүрийн хэлбэрээр боолчлолд өртөж байгаа хүмүүсийн тоог үнэлэн гаргасан “Global Slavery Index” байгууллагын шинэчилсэн мэдээллийг танилцуулжээ.
 
“Global Slavery Index” байгууллага нь дэлхийн 167 орны мэдээллийг ашиглан хүүхдийн хөдөлмөрт эрхлэлт болон албадан хөдөлмөр эрхлүүлэх, хүчээр гэрлүүлэх, эд эрхтэн худалдаалах зорилгоор хүний наймаа хийлгэх зэрэг янз бүрийн хэлбэрээр боолчлолд өртөж байгаа хүмүүсийн талаархи үнэлгээг гаргасан байна. Түүнчлэн энэ үнэлгээнд хүчээр хөдөлмөр эрхэлж буй хоригдлуудыг оруулжээ. “Walk Free” байгууллагын мэдээлснээр, дэлхий дахинд нийт 40,3 сая хүн боолчлолд өртөж байгаагийн 71 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж.
 
Хамгийн их боолчлолд өртөж байгаа хүн амтай улсын жагсаалтыг Умард Солонгос улс тэргүүлсэн бол жагсаалтын эхний 10-т Эритрей, Бурунди, Төв Африкийн улс, Афганистан, Мавритан, Өмнөд Судан, Пакистан, Камбож болон Иран улс багтсан байна. Умард Солонгос улсад 2,64 сая хүн улсынхаа төлөө хүчээр ажиллаж, боолчлогдож байна.
 
Харин орчин үеийн боолчлолтой тэмцэхэд хамгийн ихээр анхаарлаа хандуулдаг улсуудын тоонд Нидерланд, Их Британи, АНУ, Швед, Бельги, Хорват, Испани, Норвеги, Португаль болон Черногор улс багтжээ.
  
 Э.Аянзаяа 


Монгол брэнд