Таван богд компанийн галарейн байранд гал гарлаа

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-07-23 11:59:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнөө өглөө Засгийн газрын ордны зүүн талд байрлах, хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр баригдаад дуусаж буй "Таван богд" компанийн галерейн байранд гал гарчээ. Онцгой байдлын албан хаагчид уг гал түймрийг унтраасан байна. Урьдчилсан байдлаар цахилгааны утаснаас болж гал гарсан гэж албаныхан дүгнэжээ.

Төрийн ордны зүүн талд байрлах, хуучнаар “Улаанбаатар Таймс сонины Хэвлэх үйлдвэр”-ийн энэхүү барилгыг Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2015 онд нээлттэй дуудлага худалдаанд оруулсан. Энэ нээлттэй дуудлага худалдаагаар Монгол Улсын иргэн Абдул Карин 24 тэрбум төгрөгөөр барилгыг худалдан авахаар болсон. Тэрбээр дэнчин болох 715 сая төгрөгийг байршуулаад байсан ч өөрийн хүсэлтээр худалдан авах гэрээгээ цуцалж байв.  Абдул Карим татгалзсанаар дуудлага худалдааны журмын дагуу “Таван богд” группын захирал Ц.Баатарсайханд хэвлэх үйлдвэрийн газрыг авах боломж гарч тэрбээр дэнчин болох 715 сая төгрөгийг улсын орлогод төвлөрүүлж худалдах, худалдан авах гэрээг хийн,  23 тэрбум 850 сая төгрөгийг бүрэн төлж, газар эзэмших 60 жилийн эрх Ц.Баатарсайханд шилжсэн байна. Нэлээд хөрөнгө гаргаж засварлан шинэчилж байгаа юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ