Оросын эрдэмтэд дөрвөн хөлт роботуудыг хөгжүүлж байна

Дэлхийн мэдээ | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-23 15:22:33
МОСКВА. /ТАСС/. Оросын Хэтийн төлөв судалгааны сангийн мэргэжилтнүүд дөрвөн хөлт роботуудын цувралыг зохион бүтээж хэд хэдэн байгууллагын захиалгаар роботуудаа хөгжүүлсээр байна. Энэ тухай Хэтийн төлөв судалгааны сангийн робот техникийн үндсэн элементүүд болон технологийг хөгжүүлэх үндэсний төвийн захирал Сергей Хурс мэдэгджээ. Тэрбээр ямар зориулалтаар эдгээр роботуудыг хөгжүүлж байгааг дурдаагүй байна.

Чулуурхаг, бартаат замыг саад бэршхшээлгүй даван туулах, шатаар өгсөх чадварууд нь дөрвөн хөлт роботны үндсэн давуу талууд юм. Цэргийн тагнуулч роботууд болон ачаа ачих зориулалттай иймэрхүү төрлийн роботуудыг дэлхийн олон улс зохион бүтээдэг.
 
Хамгийн алдартай дөрвөн хөлт роботууд бол Boston Dynamics компанийн үйлдвэрлэсэн 150 кг-ын ачаа зөөх чадвартай "BigDog" робот, 45 км цагийн хурдтай гүйж чаддаг "Cheetah", янз бүрийн судалгаа шинжилгээ хийхэд зориулагдсан "LittleDog" роботууд юм. “BigDog” роботыг АНУ-ын Зэвсэгт хүчний сонирхолд нийцүүлэн зохион бүтээжээ. Тус робот нь цэргийнхний эд хэрэгслийг зөөх зориулалттай гэнэ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ