top banner

Маргааш зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана


2018-07-23 15:25:25
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. УБЦТС ТӨХК-иас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг  гаргасан байна.

"Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг. Иймд засварын ажлын үеэр нөхцөл байдлыг харгалзан хүлээцтэй хандаж, хэрэглээгээ түр зохицуулна уу" хэмээн УБЦТС ТӨХК-иас мэдэгджээ.

Долдугаар сарын 24-нд цахилгааны хязгаарлалт хийх газрууд:
 
  • Налайх дүүргийн 7-р хороо Бадралын 4-12-р гудамж орчмоор 10:00-18:00 цагийн хооронд,
  • Баянзүрх дүүргийн 21-р хороо Дарь эх орчмоор 09:00-18:00 цагийн хооронд,
  • Сүхбаатар дүүргийн 15, 16, 19-р хороо бүхэлдээ, 17-р хороо Дамбадаржаа, 14-р хороо 7 буудал орчмоор 09:00-18:00 цагийн хооронд,  1-р хороо Хуримын ордон, Монголын хүүхдийн ордон, Төв номын сан орчмоор 11:00-16:00 цагийн хооронд,
  • Чингэлтэй дүүргийн 18, 19-р хороо Зуслан чиглэл бүхэлдээ, 13-р хороо Хайлаастын уулзвар, 17-р сургууль орчмоор 09:00-18:00 цагийн хооронд,
  • Баянгол дүүргийн 11, 15, 16-р хороо 6-р бичил хороолол, ЭНЭМҮТ, 36, 77/1, 77/2, 78А, 78А/1, 78А/2-р байр болон эдгээрийн ойр орчмоор 11:00-17:00 цагийн хооронд,
  • Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 21-р хороо Малчны 1, 2, 12-р гудамж, Тойрог, Баянхошууны хуучин эцэс, Таширын ам, Мон-Лааны 1-4, 6-17, Горхийн 1, 2, Дэнжийн 3-5, 8, Ногоочны 3, 4, 5, Колонкын 2, 3-р гудамжийн ойр орчмоор 11:00-18:00 цагийн хооронд засвар хийх тул түр хугацаанд цахилгаагүй байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://tog.mn/index.php/public/newsshow/id/580 энд дарна уу. 

Монгол брэнд