top banner

Хаан оцон шувууны тоо толгой эрс буурчээ


2018-07-31 10:32:04
Зураг
ЛОНДОН. /ВВС/. Хаан оцон шувууны дэлхийн хамгийн том сүргийн тоо толгой 1980-аад оноос хойш бараг 90 хувиар буурсан байгааг судалгаагаар тогтоожээ.

Тус сүргийн үржилд орох хосуудын тоо өнгөрсөн 30 жилийн хугацаанд 88 хувиар буурсан байгааг агаар болон хиймэл дагуулын зургаас олж тогтоосон байна.

Энэхүү сүрэг нь Африк болон Антарктикийн дунд байрлах Францын хүн амьтан оршин суудаггүй Гахайн аралд оршдог ажээ. Тус сүргийн тоо толгой буурч байгаагийн шалтгаан одоогийн байдлаар тодорхой бус байна гэж эрдэмтэд хэлэв.

1980-аад онд авсан зурагт 500 мянга орчим хос оцон шувуу тус сүрэгт байсан бол 2015 болон 2017 онд авсан зургуудад 60 мянга орчим хос оцон шувуу байсан нь тэдний тоо толгой эрс буурсан үзүүлэлт юм.

Үүний зэрэгцээ өнгөрсөн хоёрдугаар сард гарсан судалгаанд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зарим шувууны тоо толгой буурах эрсдэлтэй байна гэж дурджээ.

Хаан оцон шувуу нь Антарктидын эргийн хойд хэсгийн хүйтэн арлуудад үржилд ордог байна.
 
Д.Нямтулга

Монгол брэнд