Ангараг гараг дэлхийд хамгийн их ойртсон тохиолдол боллоо

Дэлхийн мэдээ | Сонин хачин
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-01 10:35:10
twitter.com/Nyamkanmk
АНКАРА. /Anadolu/. Өчигдөр буюу мягмар гарагт Ангараг гараг дэлхийд хамгийн их ойртсон тохиолдол болсон байна. Тус гараг дэлхийд ойртох үзэгдэл даваа гарагийн шөнө эхэлж, мягмар гарагийн өглөө болтол үргэлжилжээ.

Энэ удаад Ангараг гараг дэлхийгээс 57.6 сая км зайд ирсэн нь өмнө нь болж байгаагүй дэлхийд хамгийн ихээр ойртсон тохиолдол болсон байна.

Ангараг гарагийг дэлхийд ойртсон үед шөнийн цагаар харахад тун гайхалтай харагддаг байна. Хүн төрөлхтөн Ангараг гарагийн дэлхийд ийм ойрхон ирсэн тохиолдлыг дахин харахын тулд 269 жил хүлээх шаардлагатай гэж “Space.com” цахим хуудсанд нийтэлсэн мэдээнд дурджээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард Ангараг гараг дэлхийгээс 300 сая км-ийн зайд байсан бөгөөд тухайн үед тус гарагийн харагдах байдал өчигдрийн байдлаас тав дахин жижиг байсан байна. Одон орон судлаачдын хэлж байгаагаар Ангараг гараг есдүгээр сар хүртэл бидэнд тод харагдсан хэвээр байх ажээ.

Уг гараг нь манай нарны аймгийн дөрөв дэх гараг бөгөөд 687 хоногт нарыг нэг бүтэн тойрдог байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ