top banner

“Huawei” компани ухаалаг гар утасны борлуулалтаараа “Apple” компанийг анх удаа гүйцжээ


2018-08-01 16:19:24
Зураг
НЬЮ-ЙОРК. /Си-Эн-Эн/. Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч “Huawei” компани ухаалаг гар утасны борлуулалтаараа “Apple” компанийг анх удаа гүйцэж, дэлхий даяар хамгийн олон утас борлуулсан компаниудын хоёрдугаарт жагссан байна.

“Huawei” компани өнгөрсөн улиралд 54 сая гар утас борлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Энэхүү тоо нь “Apple” компанийг ардаа орхиход хангалттай байсан хэдий ч ухаалаг гар утасны борлуулалтаараа тэргүүлэгч “Samsung” компанийн 70 сая утас борлуулсан амжилтад хүрэхэд нэлээд дутсан ажээ. Ингэхдээ “Samsung” компанийн өнгөрсөн улирлын борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар буурсан байна.

Хятад улс нь цахим орчноос хаалттай байдаг хэдий ч “Huawei” компани нь ухаалаг гар утасны борлуулалтын зах зээлд хоёрдугаар байрыг эзэлж чадсан байна. Мөн тус компани нь утасгүй технологийн шинэ үе болох 5G технологийг хөгжүүлэхээр ажиллаж буй цөөн хэдэн компаниудын нэг билээ.
Э.Хулан
 

Монгол брэнд