top banner

Японы зарим нутагт цельсийн 39 хэм хүрч хална


2018-08-02 10:46:24
Зураг
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Япон улс даяар хэт халалт үргэлжилж, өнөөдөр буюу пүрэв гарагт зарим нутгаар агаарын дулаан цельсийн 39 хэмд хүрэх төлөвтэй байгаа тухай тус улсын цаг уурын агентлагаас мэдээлэв.

Тус агентлагийн мэдээлснээр, агаарын өндөр даралт ноёрхож буйн улмаас агаарын дулаан улсын хэмжээнд ихээхэн нэмэгдэж байгаа аж.

Өнөө өглөөний 8:30 цагийн байдлаар л гэхэд зарим нутагт агаарын дулаан хэдийнээ 30 хэмд хүрээд байгаа юм байна. Мөн түүнчлэн өдрийн цагаар Токиогоос хойш оршдог Маебаши болон Кумагаяа хотод 39 хэм, Фукушима болон Ямагучи хотод 37 хэм хүрч халах бол Окаяама болон Хирошима хотод 36 хэм, харин Токио болон Осака хотод агаарын дулаан 35 хэмд хүрэх ажээ.

Дээр дурдсан хотуудын хүн амыг хэт халалтаас сэрэмжилж, агааржуулагч хэрэглэх хийгээд өдрийн цагаар дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийхийг анхааруулаад байгаа аж. Мөн шингэн зүйл сайн уухыг зөвлөсөн байна.
Э.Хулан
 

Монгол брэнд