top banner

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зусланд амраана


2018-08-02 17:42:45
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Ээлтэй ертөнц ТББ, Жавхлант зуслан хамтран хөгжлийн бэрхшээлтэй 150 хүүхдийг хөгжлийн хөтөлбөрт хамруулах, сэргээн засах үйл ажиллага явуулах зорилготой "Хамтдаа инээмсэглэе" хөтөлбөрийг энэ сарын 03-08-нд Хүүхдийн Жавхлант зусланд зохион байгуулах юм.

Энэхүү хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй эзэмшсэн сайн дурын ажилтнууд оролцохоос гадна Герман улсын мэргэжилтэн ирж хүүхэд багачуудад зориулсан сургалт сэргээн засах үйл ажиллагааг зохион байгуулах аж.
Ж.Болор
 

Монгол брэнд