top banner

Урагдсан тасалбараараа 75 сая ам.доллар хожжээ


2018-08-03 12:21:53
Зураг
МОСКВА. /РИА Новости/. Шотландын нэгэн хос урагдсан тасалбараараа 58 сая фунт буюу ойролцоогоор 75 сая ам.доллар хожжээ.

Sky News” телевизийн мэдээлснээр, өдгөөр 67 настай Фред болон түүний эхнэр 57 Лесли Хиггинс нар Лоренскерк хотын нэгэн дэлгүүрийн автоматад тасалбараа шалгасан бөгөөд сугалаанд хожоогүй гэж ойлгоод тасалбараа орхиод явсан байна.

Тасалбарыг дэлгүүрийн ажилтан хоёр хэсэг болгон урж, хогийн саванд хийсэн хэдий ч хэдхэн хормын дараа тус тасалбарыг авсан хүмүүсийг сугалааны тохирол явуулсан компанитай холбогдохыг хүссэн захидал автомат дээр гарч иржээ. Тийнхүү хогийн савнаас тасалбараа буцааж авсан хосууд “жек пот” хожсон байжээ.

Шагналаа авсан хосууд “Audi” маркийн машин худалдан авсан бөгөөд одоо Энэтхэг болон Хятад улсыг зорих төлөвтэй байгаагаас гадна Барбадос хотод хоёр дахь байшингаа худалдан авахаар төлөвлөөд байгаа аж.


 
Э.Аянзаяа 

Монгол брэнд