top banner

Монгол-Японы гемодиализийн эмч, сувилагчдын уулзалт болов


2018-08-03 17:23:28
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвд “Гемодиализ эмчилшээний техник, технологи, эмчилгэний дэвшил” сэдэвт Монгол-Японы гемодиализийн эмч, сувилагч, инженер, техникч нарын хамтарсан хоёрдугаар уулзалт семинар боллоо.

Уг семинарт 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, хувийн хэвшлийн болон Улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлгийн гемодиализийн тасагт ажиллаж буй бөөр судлал гемодиализийн эмч, сувилагч, инженер болон техникч нар оролцов
Тус сургалт семинар нь гемодиализ эмчилгээний ус уусмалын чанарын үнэлгээг хэрхэн хийх, диализийн шүүлтүүр, өвчтөний хуурай жинг хэрхэн тооцоолох, дэвшилтэт эмчилгээний төрлүүд болох гемодиафильтраци, тасралтгүй бөөр орлуулах болон аферез эмчилгээ, диализийн өвчтөний архаг хүндрэлийг эмчлэх талаар шинэ мэдлэг чадвар дадлага олгосон юм.
Семинарыг Монголын Нефрологийн холбоо, Японы Цус цэвэршүүлэх нийгэмлэг болон NPO Цус цэвэршүүлэх олон улсын байгууллага хамтран зохион байгуулав.


Монгол брэнд