top banner

Америкийн хэд хэдэн нэр төрлийн бараанд ногдуулах гаалийн албан татварын хэмжээг нэмэгдүүлжээ


2018-08-05 14:34:07
Зураг
МОСКВА. /РИА Новости/. АНУ үндэсний аюулгүй байдлаа хангах гэсэн үндэслэлээр энэ оны гуравдугаар сард импортын ган болон хөнгөн цагаанд 25% ба 10%-ийн гаалийн албан татвар тус тус ногдуулахаар шийдвэрлэсний хариуд ОХУ энэ наймдугаар сарын 5-наас эхлэн Америкийн хэд хэдэн нэр төрлийн бараанд ногдуулах гаалийн албан татварын хэмжээг 25%-иас 40% хүртэл нэмэгдүүлэхээр болсон тухай РИА Новости агентлаг мэдээлэв.
 
Галийн албан татварын хэмжээ нэмэгдэх импортын бараануудын дотор ачааны тээврийн хэрэгслүүд, зам барилгын техник, газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, металл боловсруулах болон хад өрөмөдөх багаж хэрэгсэл, шилэн хөвөн зэрэг бүтээгдэхүүн багтаж байгаа аж.

“Америкийн худалдааны хязгаарлалтаас Оросын экспортлогчдод учрах хохирлын хэмжээ 537,6 сая ам.доллар болно гэж тооцоолж байна. Оросын ногдуулах гаалийн нэмэлт татвараас жилд 87,6 сая ам.долларын орлого орох ба энэ нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрмээр Орос улс олж авах эрхтэй нөхөн төлбөр байх юм. Үлдсэн 450 ам.долларын албан татварыг гурван жилийн дараа юм уу ДХБ-ын шийдвэрээр нэвтрүүлэх болно” гэж ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн яамны тэргүүн Максим Орешкин тайлбарласан байна.
 
Лу.Батбаяр 

Монгол брэнд