top banner

Оросын зах зээлд нийлүүлж буй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ хэмжээг ихээхэн нэмэгдүүлжээ


2018-08-05 15:13:09
Зураг
КАИР. /РИА Новости/. Зарим орны эсрэг ОХУ-ын нэвтрүүлсэн хариу хориг арга хэмжээ үйлчилсээр байгаа энэ үед Египет улс Оросын зах зээлд нийлүүлж буй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ хэмжээг ихээхэн нэмэгдүүлж чадсан гэж Епипетийн парламентын хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Хишам аль-Хасри “РИА Новости” агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ.
 
Дөрвөн жилийн өмнө буюу 2014 оны наймдугаар сарын 6-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын эсрэг хориг арга хэмжээ нэвтрүүлсэн АНУ, Европын Холбооны орнууд, Канад, Австрали, Норвеги зэрэг орноос хөдөө аж ахуйн зарим нэр төрлийн бүтээгдэхүүн, түүхий эд, хүнс импортлохыг хориглосон юм.
 
“Оросын зах зээл Египетийн хувьд нэн чухал байдаг тул бид зарим орны эсрэг ОХУ-ын нэвтрүүлсэн хориг арга хэмжээг ашиглахыг зорьж байгаа бөгөөд тус улсад экпортлох бүтээгдэхүүнийхээ хэмжээ улам нэмэгдүүлж байна” гэж Хишам аль-Хасри тэмдэглэсэн байна.
 
Наймдугаар сарын 1-нд Египетийн эрх баригчдын нийтэлсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын талаархи мэдээ баримтаас үзвэл, 2017 оны есдүгээр сараас 2018 оны зургадугаар сар хүртэлх хугацаанд ОХУ улс Египетийн жимс, хүнсний ногооны хамгийн гол худалдан авагч болж, Саудын Араб болон Европын Холбооны орнуудыг гүйцэн түрүүлжээ. Энэ хугацаанд Египет ОХУ-д  307 сая гаруй ам.долларын үнэ бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлсэн байна.
 
Лу.Батбаяр

Монгол брэнд