top banner

Хүчтэй хар салхи үүсчээ


2018-08-07 09:09:16
Зураг
МЕХИКО. /РИА Новости/. Халуун бүсийн далайн “Жон” шуурга даваа гарагт Номхон далайд Мексикийн эрэг орчимд нэгдүгээр зэргийн хар салхи болж хувирсан тухай Мексикийн үндэсний цаг уурын албанаас мэдээллээ гэж РИА Новости агентлаг мэдээлэв.
 
Цаг уурын албанаас мэдээлснээр, хар салхины дотор талд салхины хурд цагт 120 км хүрч зарим үед 150 км хүртэл нэмэгдэж байгаа ажээ. Одоогоор “Жон” хар салхи нь Мансанильо хотоос ойролцоогоор 515 км зайтай шуурч байна.  
 
Хар салхины дотор талд салхины хурд цагт 62 км хүрэхэд халуун бүсийн далайн шуургад нэр оноодог ба хурд нь 120 км-ээс давсан тохиолдолд нэгдүгээр зэргийн шуурга гэж үздэг ажээ.
 
Салхины хурд цагт 150 км хүрэхэд хоёр, 180 км хүрэхэд гурав, 210 км хүрэхэд дөрөвдүгээр зэргийн шуурга гэж үздэг бол 250 км хүрэхэд хамгийн аюултай тавдугаар зэргийн хар салхи хэмээн тооцдог юм байна.
 
Лу.Батбаяр


Монгол брэнд