Хятадын одон орон судлаачид аварга том од илрүүлжээ

Дэлхийн мэдээ | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2018-08-07 09:27:49
БЭЭЖИН. /Синьхуа/. Хятадын одон орон судлаачид аварга том хийгээд литигээр асар баялаг од илрүүлсэн ба энэ нь орчлон ертөнцийн хөгжилд шинэ нээлт болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.
 
Энэхүү од нь энгийн одноос литигээр 3000 дахин баялаг бөгөөд түүнийг манай дэлхийгээс 4500 гэрлийн жилийн зайд оршдог Опиучусын чиглэлээс олж илрүүлсэн байна.

Хятадын шинжлэх ухааны академийн үндэсний одон орон судлалын газрын судлаачдын удирдсан судалгааны баг нь Хэбэй мужийн умард нутгийн “Синьлунь” ажиглалтын төвд байрладаг тэнгэр огторгуйг дурандах олон тусгалт телескопын тусламжтайгаар уг нээлтийг хийжээ.
Э.Хулан
 
Холбоотой мэдээ