top banner

“JIUDUAN WORLD CUP-2018 ”-д Монголын оюуны тамирчид оролцоно


2018-08-08 09:41:16
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Бээжин хотноо 200 сая төгрөгийн шагналын сантай "JIUDUAN WORLD CUP-2018 ” ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 09-12-нд болно.

Тус тэмцээнд Монгол, Хятад, Герман зэрэг орны шилдэг 200 тамирчин 2 өдрийн турш стандарт бус 6 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулах юм.

Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд Монголын талаас Олон улсын Их мастер, Ази тивийн аварга Ө.Сэнгэсамдан, Олон улсын Их мастер Н.Мөнхшүр /Дэлхийн Аварга, Гиннесийн рекорд эзэмшигч /, Олон улсын Их мастер Н.Энхшүр / Гиннесийн рекорд эзэмшигч /, Олон улсын Их мастер Э.Лхагвадулам / Өсвөрийн Дэлхийн Аварга /, Их Мастер Б.Шижир-Эрдэнэ /Оюуны олимпийн Алтан медальт /, Их мастер М.Уянга / Өсвөрийн Дэлхийн Дэд Аварга /, Б.Лхагвадорж / Олон улсын тэмцээний мөнгөн медальт /, Г.Солонго, А.Уянга, Б.Болоржин, Б.Хулан нар багтжээ.
Ж.Болор

Монгол брэнд