“Ивэн” эмнэлгийн эмчилгээний арга барил шинэ технологи

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2018-08-08 09:50:05
Хувийн эмнэлэг, сургууль үүсэж эхэлсэн 1990-ээд оны эхээр мэс заслийн их эмч Д. Оюун  “Ивэн” эмнэлгийнхээ үүдийг нээж байжээ. Түүнээс хойш 26 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд тус эмнэлэг мэс засал, эмэгтэйчүүд, шамбарам, хөлний судас бүдүүрэлт,  бүлэн, бөглөрлийг эмчилж иржээ.

Тэр дотроос “Хөлийн судас бүдүүрэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчид эрт хандах талаар манай иргэдийн ойлголт маш  муу  байна. Хөлөө бүр гишгэж чадахгүй болсоны дараа эмнэлэгт ханддаг. Ихэнх хүмүүс харвалт тархи, зүрхэнд байдаг  гэсэн хэвшмэл ойлголтой явна. Гэтэл венийн тромбоз  хөлийн өвдөгнөөс доош 24хувь, гуяа цавинд 49 хувийн харвалт өгдөг гэсэн тоо баримтыг Германууд судалж тогтоосон байна” гэж эмч Д. Оюун ярьлаа.

Хөлийн гүнийн венийн судасны бөглөрөл үүсэх, өвчлөх олон шалтгаантай аж. Тодруулбал илүү жин, хөдөлгөөний хомосдол, удаан хугацаанд  зогсоогоороо болон суугаагаараа ажил хийж гүйцэтгэх, гормоны эм, бэлдмэл хяналтгүй хэрэглэх гээд цаашаа  хөврөх юм. Хүний хоёр дахь зүрх (Пенфера зүрх )  хөлд байдаг. Яагаад гэвэл  цусаа зүрх рүү  шахаад хаагдаж байх ёстой олон тооны хавхлаг хөлийн венийн судсанд байдаг. Ийм үүрэгтэй  хавхлагууд үүргээ гүйцэтгэж чадахгүй буюу хаагдахгүй болохоор зүрхний баруун тосгуур цусаа сорж авч чадахгүй болж хөлийн судасны  буюу  сөргөө өвчин үүсдэг гэнэ.

Герман улсад нэвтэрч буй шинэ технологи хатаах тариа, эмчилгээний даралттай  оймс гээд олон  эмчилгээг тэд өнгөрсөн хугацаанд өөрийн болгон нутагшуулжээ. Ийм эмчилгээг хийхийн тулд хамгийн түрүүнд оношилгоог баталгаатай болгоход илүү анхаарч өнгөт эхогоор хөлийн судсыг оншлох болжээ. Эдүүгээ олон улсад судас судлал  бие даан амжилтад хүрч өвчний оншилгоо төгөлдөршин, түүнийг дагаад эмчилгээний нарийн шинэ технолгиуд бий болсон байна. Сүүлийн жилүүдэд  судасны дотрох лазер ,  цацраг идэвхт гэсэн эмчилгээний   шалгарсан аргууд бий болжээ.
Судсан дотрох лазер эмчилгээ гэдэг нь гэрлэн энергээр хөлийн венийн судсыг эмчилдэг гайхамшигтай арга гэнэ. Германд  одоо нугас хатгахгүй, норкоз өгөхгүйгээр лазераар, хатаах тарианы аргаар судасны эмчилгээ хийх  болжээ. Лазер эмчилгээ нь дахилт өгөхгүй, амбулторийн нөхцөлд эмчилдэг өвчтөнд зовиур өгдөггүй онцлогтой гэх. Эдгээр эмчилгээний аргаас бүтээлчээр суралцаж “Ивэн” эмнэлгийн баг хатаадаг тариа, судсан дотрох лазер эмчилгээ хоёрыг  олон улсын стандаартаар бие даан хийх  болжээ.

Лондон хотод 2018 оны 3-р сард   зохион байгуулагдсан, олон улсын судас судлалын хуралд тус  эмнэлгийн баг хөлийн венийн судасны өргөсөх өвчний үзлэг шинжилгээнд хамрагдсан  294 үйлчлүүлэгч (өвчтөн)-ээс түүврийн аргаар 147 нь сонгон авсан судалгаанд тулгуурлан "Хөлийн өргөссөн судасны допплер оношилгооны үр дүн" сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлээрээ 2-р байр эзэлсэн байх юм. Олон улсын судас судлалын сургууль дээр  зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний   хуралд “Ивэн” эмнэлгийн баг 2017 оноос   оролцох болжээ. Энэхүү арга хэмжээнд дэлхийн 30 гаруй улс орноос судас судлалын чиглэлийн  эмч, эрдэмтэд ирж туршлага солилцож, шинэ  технологитой танилцаж, сургалтад хамрагдадаг гэнэ.

Судас судлалын талаар  ном сурах бичиг манай улсад учир дутагдалтай байдаг бололтой. Энэ байдалд дүн шинжилгээ хийж  англи, германы эрдэмтэдийн судас судлалын бүтээлийг цувралаар “Ивэн” эмнэлгийн баг  орчуулж эхэлсэн байгаа юм. Тэдгээрийн дээж болгон  Ангилийн нэрт профессор Марк S Вайтлигийн “Венийн судасны сөргөө өвчин” номыг   зохиогчоос  эрх  авч  бүрэн орчуулжээ. Энэхүү бүтээл нь Венийн судасны сөргөө гэж юу вэ, хэдэн төрөл байдаг вэ, яагаад үүсдэг вэ, яаж эмчлэх вэ, орчин үеийн эмчилгээний чиг хандлага ямар байгаа вэ гээд олон асуултанд хариулт өгөх бололтой.

Германаас судас судлалын доктор Михайла Хартманн, Ингэ Хартманнийг  урьж, эмч нарт сургалт зохион байгуулахын зэрэгцээ хамтран мэс ажилбар  хийж хүрсэн үр дүнгээ бүрэн баталгаажуулж авдаг байх жишээтэй. Тэрбээр “Бид ямар нэг зүсэлт хийхгүйгээр лазераар судасны зангирал, өвчлөлийг эмчилэх эмчилгээний шинэ технологийг зааж  өглөө.  Энэхүү арга нь өвчтөнд өвдөлт, дахилт өгөхгүйгээс гадна  жижиг мэс ажилбарын  дараа 30 минут болоод ажилдаа орж болдог давуу талтай.  Хүндрэл өгөх нь бага байдаг.  Цөөн тохиолдолд бүлэн үүсэх гэх мэд жижиг зүйл гарч болно.  “Ивэн” эмнэлэгт стандартыг хангасан сайн эхо, багаж хэрэгсэл чадварлаг эмч нартай. Бидний  хамтын ажиллагаа  үр дүнгээ өгч байгааг харахад сайхан байна” гэж тэмдэглэн хэлсэн билээ.

Хөлийн венийн цусны урсгал удааширснаас болж  судсан дотор бүлэн үүсч бөглөрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эмчилхэд хүний хөлийн венийн судасны диаметрт тохируулж даралтыг коодолсон, олон улсын стантаартын шаардлага хангасан, чанарын баталгаатай,  эдэлгээ сайтай даралттай оймсыг хэрэглэхийг “Ивэн” эмнэлгийн баг иргэдэд зөвлөлөө. Зөвлөмж:
  1. Хөл зовиурлаж байвал эмчид хандан өнгөт ЭХО оншилгоо хийлгэх,
  2. Удаан зогсож, сууж ажилладаг бол  зориулалтын даралттай эмчилгээний оймос өмсөх,
  3. Хэт халуунаас болгоомжлох /Сауны  халууныг 28 граадсаас дээш гаргахгүй байх/
  4.  Хэт өндөр өсгийтэй гутал өмсөхгүй байх,
  5. Хүнд зүйл өргөхөөс болгоомжлох,
  6. Хүйтэн усаар хөлөө шавших, дасгал хөдөлгөөн хийх, явган явах, сайн алхаж байх,
  7. Архи, тамхинаас татгалзах
  8. Амьдралын буруу зуршил, буруу хэв маяг болгоныг өөрчлөх гэжээ
Хөлийн судасны архаг болон тэжээлийн дутагдлаас болж шилбэ, шагайн хэсэг шарахлах, гуяны вен, өвдөгний доогуурах венийн судсанд цус нөжирч (тромбо) том судсанд бүрэлдэж цусны эргэлтэд саад болх замаар үүсдэг өвчинг Монгол улсад гуравдугаар шатлалалын эмнэлгүүдэд эмчилдэг. Эмчилгээний зонхилох арга нь өчин хүндэрсэн тохиолдолт хөл тайрах аргыг хэрэглэдэг. Ийм эмчилгээ сонгоогүй тохиолдолд БНСУ-д өндөр өртөгтэй мэс засал хийлгэх болдог. гэнэ. Гадаадад эмчлүүлэх  эмчилгээний өртөг өндөр байдаг. Энэ нь өвчтний ар гэрт эдийн засгийн дарамт болдог. Ийм  бие эрхтний  тайралт, эдийн засгийн дарамт авахгүйгээр хөлийн судасны өвчинг  “Ивэн” эмнэлэгт үзүүлэхэд илүүдэхгүй гэж тэнд эмчлүүлэгсэд хэлж байна. Тус эмнэлгийн эмчилгээний арга барил, үр дүнгээс цухас дурдхад ийм байна.  Илүү ихийг мэдэх шаардлагатай гэвэл та  "Ивэн" эмнэлэгт хандаарай. Г.Эрдэнэбат

Холбоотой мэдээ