top banner

“Future Cup” олон улсын тэмцээнээс монгол хүүхдүүд мөнгөн медаль хүртэв


2018-08-08 10:55:27
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Future Cup” олон улсын хөлбөмбөгийн хүүхдийн фестиваль ӨМӨЗО-ы Хөх хотод үргэлжилж байна.

Тус тэмцээнд энэ жил Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийг Хөл бөмбөгийн Сэлэнгэпресс клубын тамирчид өмнө жилийн амжилтаараа авсан юм.
Тэмцээнд 9-11, 13-15 насны тамирчид оролцсоноос манай тамирчид 9-11 насны ангилалд мөнгөн медаль, 13 насны ангилалд 4 дүгээр байр, 15 насны ангилалд тавдугаар байранд тус тус шалгарчээ.
Олон улсын тэмцээнд анх удаа Монгол хүүхдүүд шилдэг тоглогчоор 11 насны багийн ахлагч Б.Сүлд- Эрдэнэ, 13 насны тамирчин Х.Чингүүн нар шалгарсан байна. Мөн Сэлэнгэпресс клубын Т.Түвшинбаяр ахлагчтай 9 болон Б.Сүлд-Эрдэнэ ахлагчтай 11 насны бяцхан тамирчид энэхүү тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ.



Уг тэмцээнд БНХАУ-ын хот хотын хөлбөмбөгийн клубууд, Хонг Конг, БНАСАУ, Чех, ОХУ, Бразил зэрэг орны тамирчид оролцдог.

Манай тамирчид энэ сарын 12-нд эх орондоо ирэх аж.
 
 


Монгол брэнд